ТАНЫ САНХҮҮГИЙН ГЭРЭЛ
МЭНДЧИЛГЭЭ
Манай цахим хуудсанд зочилж буй эрхэм танд энэ өдрийн амар амгаланг айлтган, чин сэтгэлийн талархал илэрхийлье.Сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, хөгжиж байгаа Банк бус санхүүгийн салбарт манай байгууллага салбарын туршлагатай, мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлэн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгч байгууллагуудад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан ажилласаар ирлээ.Манай хамт олон алхам тутамдаа харилцагчдад энгийн эрсдэлгүй, хүртээмжтэй, хэрэгцээнд зохицож, шаардлагад нийцсэн санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч санхүүгийн гэрэл-хөгжлийн түшиг байх болно гэсэн эрхэм зорилгоо биелүүлэхээр хичээн ажиллаж, хамтдаа өсөн дэвжиж байна.
Бидэнд өндөр итгэл хүлээлгэн хамтран ажиллаж, бидний амжилтыг бүтээлцэж ирсэн, бүтээлцэж яваа харилцагч, хөрөнгө оруулагч болон нийт ажилтнууддаа баярлаж талархаж явдгаа илэрхийлэхийн ялдамд, угтан тосож буй амжилт бүтээлийн он жилүүдийг хамтдаа туулахын ерөөл өргөе.ГЭРЭЛ ФИНАНС ББСБ - ТАНЫ САНХҮҮГИЙН ГЭРЭЛ
Таныг хүндэтгэсэн:
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.СУГАРБОЛД
ТҮҮХЭН ЗАМНАЛ
2015
2015.04.22 - Санхүүгийн зохицуулах хорооны ТЗ 101/468 тоот тушаалаар Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авав.
2015.04.22 - Баянгол дүүрэгт төв салбараа нээж зээлийн үйл ажиллагаа явуулж эхлэв.
2015 - Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл олгож эхлэв.
2016
2016 - Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан барьцаа хөрөнгө шаардахгүй Хамтын зээл шинээр нэвтрүүлэн олгож эхлэв.
2016 - Үнэт дугаар барьцаалсан зээл олгож эхлэв.
2017
2017 - Автомашин барьцаалсан зээл олгож эхлэв.
2019
2019 - Шинэ, хуучин автомашины лизингийн зээлийг илүү уян хатан нөхцөлөөр "Да хүрээ" автомашины зах дээр олгож эхлэв.
2020
2020 - Цахилгаан барааны лизингийн зээл олгож эхлэв.
2021
2021.02.28 - Анхны хаалттай өрийн бичиг Gerel finance BOND 1 амжилттай гаргаж хөрөнгө татан төвлөрүүлэв.
2021.08.09 - Хаалттай өрийн бичиг Gerel finance BOND 2 амжилттай гаргаж хөрөнгө татан төвлөрүүлэв.
2021.09.06 - Биржийн бус зах зээл/OTC/- ийн хамгийн анхны бонд Gerel finance BOND 3 гаргаж хөрөнгө татан төвлөрүүлэв.
2021.11.10 - Санхүүгийн зохицуулах хорооноос Итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авав.
2021.11.28 - Финтек зээлийн үйлчилгээг эхлүүлж GEREL зээлийн аппликейшнийг хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлэв.
2021.12.28 - Шилдгийн шилдэг банк бус санхүүгийн байгууллагаар шалгарч АЛТАН ОД шагнал хүртэв.
2022
2022.02.23 - Санхүүгийн зохицуулах хорооноос Цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авав.
2022.03.28 - Биржийн бус зах зээл/OTC/- д Gerel finance BOND 4 гаргаж хөрөнгө татан төвлөрүүлэв.
2022.05.05 - Чингэлтэй дүүрэгт Салбар 1 шинээр нээв.
2022.11.10 - Биржийн бус зах зээл/OTC/- д Gerel finance BOND 5 гаргаж хөрөнгө татан төвлөрүүлэв.
2022.12.05 - Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлж ISO 27001:2013 сертификат авав.
2022 - Компанийн засаглалын үнэлгээгээр тэргүүлэгч ТОП 10 ББСБ-д шалгарав.
2023
2023.05.08 - Санхүүгийн зохицуулах хороонд GEREL аппликейшнийг бүртгүүлж финтек зээлийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авав.
2023.12.01 - Мэдээллийн аюулгүй байдлын магадлан аудит хийлгэж ISO 27001:2013 сертификатыг дахин баталгаажуулав.
2023.12.20 - Биржийн бус зах зээл/OTC/- д Gerel finance BOND 6 гаргаж 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлэв.
2023.12.22 - Финтек зээлийн аппликейшн GEREL 2.0 хувилбарыг хөгжүүлэн нэвтрүүлэв.
2023 - Компанийн засаглалын үнэлгээгээр тэргүүлэгч ТОП 10 ББСБ-д дахин шалгарав.