Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК-ний “ГЭРЭЛ” зээлийн аппликэйшнд таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг зээлийн нөхцөлд заасан зорилгоор ашиглах, таны ирүүлсэн мэдээллийн дагуу боловсруулалт хийх эрхийг олгох эрх зүйн үр дагавар бүхий хууль зүйн баримт бичиг юм.
Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийдэхийг зөвлөж байна. Та “ГЭРЭЛ” зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн 4 орон баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулан“БАТАЛГААЖУУЛАХ” товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.
Та "GEREL" аппликейшнийг “Google play store”болон“App store”-с татан авч өөрийн мэдээллээ бүртгүүлэн баталгаажуулснаар манай аппликейшнийг ашиглах боломжтой болно. Бүртгүүлэх мэдээлэлд:
“Гэрэл” аппликейшн нь хэрэглэгчийн холбоо барих жагсаалт руу хандаж таны хүрээллийг тодорхойлж мөн хиймэл оюун ухаан ашиглсан шинжилгээ хийж зээлжих эрхийг тогтоож мөн өөрийн ашиглаж буй утаснаас хандаж байгаа эсэхийг тогтоох зорилгоор ашигладаг.
"Гэрэл"" аппликейшн таныг аппликейнд хандалт хийх үед таны байршлын мэдээллийг авч, танд өөрт ойрхон байрлах үйлчилгээний салбарыг санал болгохын тулд байршлыг тогтоодог бөгөөд өөр ямар нэгэн зорилгоор хэрэглэдэггүй болно.
1. Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр “ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК-нд дараах зөвшөөрөл, эрхийг олгох болно.
2. Та “ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК-ний “ГЭРЭЛ” зээлийн аппликэйшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ оруулахдаа дараах үүрэг хүлээнэ:
3. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн “2.a”-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан тохиолдолд “ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянаад зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
4. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн “2.b”-д заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол “ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК таны зээлийн хүсэлтийг хянаадзээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй. Та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч болон “ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
5. “ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “ГЭРЭЛ” зээлийн аппликэйшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах таны хандалт, хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
6. Зээлийн нөхцөл:
7. ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК-ний “ГЭРЭЛ” зээлийн аппликэйшний эрх, үүрэг.
8. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал. “ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК нь таны оруулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглахгүй, бусдад задруулахгүй байх үүрэгтэй. Мөн мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
a. Аппликейшний программ хангамж нь Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл, зээлийн болон эргэн төлөлтийн талаарх мэдээллийг автоматаар серверт архивлан хадгалах ба цаасан баримтыг архивд хадгална.
b. Аппликейшний программ хангамж, систем нь Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг хамгаалахуйц техникийн нөхцлийг бүрэн хангасан байна. Үүнд хэрэглэгчийн хувийн мэдээллээс гадна ББСБ-аас авч буй үйлчилгээтэй холбоотой бүхий л мэдээллийг хамруулан ойлгоно.
c. Хэрэглэгчийн зөвшөөрлийн дагуу цуглуулсан мэдээллийгҮйлчилгээний нөхцөлийн “1, 5”-ээс өөрөөр ашиглах, хамааралгүй гуравдагч этгээдэд задруулахыг хориглох ба мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
d. Хэрэглэгч Аппликейшнийг татан авч, бүртгүүлэх болон ашиглах үед өөрийн мэдээллийн нууцлал хангахыг Хэрэглэгчид сануулж, Хэрэглэгчтэй байгуулах гэрээнд энэ талаар дараах байдлаар тодорхой тусгасан байна.
e. Аппликейшнд хандах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц кодыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;
f. Хэрэглэгчийн гүйлгээний нууцлалын тохиргоог өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлтөөс үүдэн бий болсон, өөрөөс хамаарсан асуудал, үр дагавар, хохирлыг бие даан хариуцах;
g. Нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо үрэгдүүлсэн, хулгайд алдсан, өөрийн зээлийн дансанд эрх олгогдоогүй шилжүүлэг хийгдсэн тухай мэдсэн, өөрийн зээлийн эрхтэй холбоотой бүртгэлийн аливаа алдаа, зөрчил дутагдлыг илрүүлсэн болон өөрийн нууц код, бусад кодыг эрх олгогдоогүй гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй тухай сэжиглэж байвал нэн даруй нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц кодоо солих, “ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК-д мэдэгдэх;
h. Гэрээнд заасан үүргийг биелүүлээгүйн улмаас болон биелүүлсэн ч хугацаа алдсаны улмаас үүссэн хохирлыг цахим зээлийн эрх эзэмшигч өөрөө бүрэн хариуцах;
i. Аппликейшнд ашиглагдах нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц код болон бусад мэдээллийн нууцлалыг хадгалах, өөрийн буруутай үйл ажиллагаанаас тус мэдээллүүд алдагдсан тохиолдолд хариуцлагыг өөрөө бүрэн хүлээх;
j. Үйлчилгээ авсан болон авч байгаа харилцагчийн хурууны хээгээр баталгаажсан мэдээллийг устгах, солих боломжгүй байна.
k. Үйлчилгээ авахаас өмнө татгалзсан хэрэглэгч бүртгэлээ устгуулах хүсэлтийг бичгээр гаргасан тохиолдолд ажлын 10 хоногт багтаан хэрэглэгчийг идэвхгүй төлөвт оруулах ба дахин бүртгүүлэх боломжгүй болгох үүднээс регистрийн дугаар, утасны дугаар, овог, нэрийн бүртгэлээс бусад мэдээллийг устгана.
9. Уг үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны “ГЭРЭЛ” зээлийн аппликэйшнд мэдэгдэнэ. Мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор уг өөрчлөлтийг үл хүлээн зөвшөөрсөн талаар мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.10. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг Та хүлээн зөвшөөрч “ГЭРЭЛ” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг үнэн зөв бөглөнө. Цаашлаад хувийн болон барьцааны мэдээллийг үнэн зөв гэдгийг хурууны хээ уншигч төхөөрөмжид хурууны хээгээ уншуулан баталгаажуулна. Хэрэв “ГЭРЭЛ” зээлийн аппликэйшний өөрийн санхүүгийн мэдээллийг Та худал бөглөсөн тохиолдолд “ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК-ийн зүгээс гэрээ байгуулахад татгалзах шалтгаан болж болно. Энэ тохиолдолд Таны хохирлыг “ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК-ний зүгээс хариуцахгүй болохыг анхаарна уу.
Та энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч, “ГЭРЭЛ” зээлийн аппликэйшнийг ашигласан нь та болон “ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК-ний хооронд зээлийн гэрээ байгуулсан, эсхүл “ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК нь танд зээл олгох амлалт өгсөн, гэрээ байгуулах санал гаргасан, эсхүл уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг нөхцөлд тусгайлан дурдсанаас бусад асуудлаар “ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК-ний эсрэг ямарваа нэг шаардлага гаргах эрхийг танд олгохгүй болно.
Та “ГЭРЭЛ” зээлийн аппликэйшнд таны бүртгүүлсэн гар утасны дугаарт илгээсэн 6 орон баталгаажуулах кодыг “БАТАЛГААЖУУЛАХ КОД” хэсэгт оруулан “БАТАЛГААЖУУЛАХ” товчлуурыг дарсан бол таныг уг үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, гарын үсэг зурсан хэмээн үзнэ.Хэрэв Та энэхүү үйлчилгээний нөхцөлийгзөвшөөрөхгүй байгаа бол “Х” товчлуурыг дарна уу.Энэ тохиолдолд“ГЭРЭЛ ФИНАНС ББСБ” ХХК-НЫ “ГЭРЭЛ” зээлийн аппликэйшийг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.Иймээс та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, зөвшөөрөх эсэхээ шийднэ үү.
Гэрэл финанс ББСБ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2023